| | USD/MNT 0₮

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР БОЛОН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ПОСТООС ЖИЛД ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДОГ

Хот хоорондын авто зам ашигласны төлбөр гэж аймаг, хот руу орж гарах пост дээр болгон дээр хураамж тушаадагийг иргэд сайн мэднэ.

Автомашины ангиллаас хамаарч энэ төлбөр янз бүр. Зорчигч тээврийн хэрэгсэл гэхэд хүнийхээ суудлаас хамаарч 1000-3000 төгрөг төлдөг бол ачаа тээврийн хэрэгсэл 2000-10000 хүртэлх төгрөг төлдөг. Мөн механизм, мотоцикл ч төлбөр төлөх журамтай байгаа.

Хууль журмаар бол ингэж авсан төлбөрийг тухайн авто замыг сайжруулж шинэчлэх ажилд зарцуулах ёстой. Улаанбаатараас Дархан, Эрдэнэтийн чиглэлийн зам олон улсын авто замд хамаардаг. Үүгээр зөвхөн орон нутаг, хот хоорондын тээвэр бус ОХУ, Монгол, БНХАУ-ын ачаа тээврийн дамжин өнгөрөх зам ч болдог. Замын эвдрэлээс болж осол гарч эрдэнэт хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хамгийн их хохироод байдаг.

Гэтэлэ энэ чиглэлийн зам дээр хэд хэдэн удаа төлбөр тушаах нь бий. Харин тэрхүү төлбөр нь жилд хэчнээн төгрөг болдог, тэр нь эргээд замын арчлалт тордлогоо, шинэчлэлтэд хэрхэн зарцуулагддаг эсэх нь бүрхэг. Жолооч нар ч мэдэхгүй байна.

Журмаар бол постууд дээрээс хураадаг төлбөр Автозамын санд төвлөрдөг юм байна. Жилд дөрвөн тэрбум төгрөгийн хураамж хураадаг байна. Өөрөөр хэлбэл, авто зам ашигласны төлбөр болон шалган нэвтрүүлэх постоос ийм хэмжээний мөнгө олдог аж. Үүнийг авто зам сайжруулах, арчлах ажилд зарцуулдаг ч хүрэлцдэггүй гэнэ.

Энэ мөнгө зам арчилгааны 30-40 хувьд нь хүрэлцдэг. Харин 60 хувийг нь олохын тулд авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Нийслэлээс үзэж ийнхүү иргэдийг бухимдуулан байж татвар нэмсэн асуудлаа эргэж харах шийдвэрт хүрчээ.

Мэдээж пост болгон дээр хурааж байгаа мөнгөнд төрөөс хяналт тавих ёстой. Хяналтгүй төрийн мөнгө гэж хаана ч байхгүй. Тиймээс хяналтыг сайн тавьдаг талаар эх сурвалж хэллээ.

Автозам ашигласны болон шалган нэвтрүүлэх постоор орж гарахад жолооч нар 1000-3000 төгрөгийн хураамж төлдөг. Энэ нь жилд дөрвөн тэрбум төгрөг болдог ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.