| | USD/MNT 0₮

Хүчингийн хэрэгт холбогдсон П.Энхмөнхийг АН-ын бүлгийн зөвлөхөөр томилох хүсэлтийг Ш.Адьшаа гишүүн тавьжээ

Хүчингийн хэрэгт нэр холбогдож байсан П.Энхмөнх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилогдоод байсныг бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Манлай уяач П.Энхмөнх нь загвар өмсөгч Г.Дэлгэрмааг ажлын байран дээр нь хүчирхийлсэн байж болзошгүй хэмээгдэж, цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Тухайн үед ч Цагдаагийн байгууллагаас П.Энхмөнхийг эрэн сурвалжилж байгаагаа зарласан байдаг. Ингэхдээ "“СБД 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны аравдугаар сарын 14-ний өдөр П.Энхмөнх нь иргэн Д-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэж, хурьцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна" гэжээ.

Ийм гэмт хэрэгт холбогдож байсан түүнийг Түүнийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат томилж, үнэмлэхийг нь гардуулж байжээ. Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргаж, П.Энхмөнхийг чөлөөлсөн болохыг мэдээллээ. Мөн түүнийг болон бүлгийн зөвлөхөөр томилсон УИХ-ын гишүүнийг олон нийтэд тайлбар хийхийг шаарджээ. 

Тус мэдэгдэлд “УИХ-ын гишүүний хүсэлтийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг П.Энхмөнхийг бүлгийн орон тооны бус зөвлөхөөр томилсон байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож чөлөөлсөн болно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох тул сошиал орчинд мэдээлэгдэж буй асуудлаар олон нийтэд тайлбар хийхийг П.Энхмөнх болон холбогдох УИХ-ын гишүүнд анхааруулсан болно” гэсэн байна.

Тэгвэл П.Энхмөнхийг бүлгийн зөвлөхөөр томилох хүсэлт гаргасан гишүүнийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болохыг хэд хэдэн эх сурвалж нотоллоо. Тэрбээр өмнө нь эрх баригчдыг огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалын эхийг тавьсан "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарыг өөрийн зөвлөхөөрөө тавьсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Хүчингийн хэрэгт нэр холбогдож байсан П.Энхмөнх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилогдоод байсныг бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Манлай уяач П.Энхмөнх нь загвар өмсөгч Г.Дэлгэрмааг ажлын байран дээр нь хүчирхийлсэн байж болзошгүй хэмээгдэж, цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Тухайн үед ч Цагдаагийн байгууллагаас П.Энхмөнхийг эрэн сурвалжилж байгаагаа зарласан байдаг. Ингэхдээ "“СБД 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны аравдугаар сарын 14-ний өдөр П.Энхмөнх нь иргэн Д-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэж, хурьцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна" гэжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.