| | USD/MNT 0₮

Ганц ой тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж татвар төлөгчдийн мөнгөнөөс 275 сая төгрөг зарцуулахаар ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Коронавирусийн цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зардалд зарцуулах явадл "гаарсаар" байна. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойд зориулж, БШУСЯ-ны харъяа СУИС нэлээдгүй их мөнгийг төсөвлөжээ. Үүнд:

  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлийн баримтат кино бэлтгэхэд 100 сая төгрөг,
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын шторк бэлтгэх, цацахад 15 сая төгрөг, 
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээхэд 40 сая төгрөг,
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн хөгжлийн тухай цуврал сэтгүүл бэлтгэхэд 120 сая төгрөгийг тус тус зарцуулах тендерийг зарласан байна. Ингээд ганц ой тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж 275 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Коронавирусийн цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зардалд зарцуулах явадл "гаарсаар" байна. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойд зориулж, нэлээдгүй их мөнгийг төсөвлөжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.