| | USD/MNT 0₮
АРХИ, СОГТУУРУУЛАХ /18% ДЭЭШ/ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА
2021 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахлах /байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллаж байна.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн 13-р хороо Номин худалдааны төвийн 1 давхарт байрлах Remax гар утасны дагалдах хэрэгслийн лангуу, 10-р хорооны иргэний дугуй засвар, 5-р хороо иргэн Номинтамирийн ТҮЦ, 13-р хороо Анар жимсний ТҮЦ зэрэг 4 иргэний үйл ажиллагааг зогсоолоо.