| | USD/MNT 0₮

Автобус тусгай салбарын ажилтнуудад үйлчилж байгаа тул энгийн иргэдийг ачаалал үүсгэхгүй байхыг хүслээ

Энэ сарын 10-наас эхэлж Нийслэлд 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож халдварын голомтоо хумих зорилготой. Хөл хорио тогтоосон учир ажилгүй энгийн иргэдийг гэртээ байж халдвараас хамгаалахыг УОК болон Засгийн газраас анхааруулсан. 

Гэвч өнөө өглөө нийтийн тээвэр нь хүртээмжгүй, үйлчилж байгаа нь цөөхөн үйлчлүүлэх зорчигч гэж пиг дүүрэн, такси болон хувийн унаа явуулахгүй байгаа юм. Тусгай 15 салбарын ажилчид ажиллах ёстой. Гэвч жирийн энгийн иргэд гадуур сэлгүүцээд байгаа юм. Машинаа унаж замын хөдөлгөөнд оролцох боломжгүй учир автобусанд чихэлдэх нь хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэм алдагдаад байна гэсэн үг.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “58 чиглэлд 315 автобус тусгай зориулалтаар үйлчилж байна. Ачаалал ихтэй байгаа зарим чиглэлд автобусны тоог нэмэх байдлаар зохицуулж байна. Мөн зарим чиглэлд энгийн иргэд автобусаар зорчиж, ачаалал их үүсгэж байгаа учир ачаалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсье” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.