| | USD/MNT 0₮

Налайхын эмч, мэргэжилтнүүд коронавируст халдварын тохиолдлыг анх удаа АМЖИЛТТАЙ эмчилжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавируст халдварын тохиолдлыг анх удаа амжилттай эмчилжээ. Тодруулбал, халдвартай эсэх нь тодорхойгүй эх яаралтайгаар төрж, эх хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн ч, нярай эмчилгээ хийлгэх шаардлагатай байжээ. Дээрээс нь шинжилгээгээр эхээс халдвар илэрсэн тул өвчтөнийг шилжүүлэлгүйгээр даруй шуурхай арга хэмжээ авч, эмнэлэгтээ хөл хорио тогтоож, ээлжийн баг бүрэлдэхүүнийг хамт тусгаарлан 13 хоногийн хугацаанд эх, хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.

Эмчилгээний багт Төрөх тасгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Отгонцэцэг, Хүүхдийн эмч Б.Баярмаа, Эх баригч З.Сарантөгс, Хагалгааны сувилагч Г.Балжан, Нярайн сувилагч Б.Баярхүү, Асрагч Л.Өлзийбаяр нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нэг баг болж амжилттай хамтран ажиллалаа.

Хариу баталгаажсан даруйд бусад эмчлүүлэгчийг гурван удаагийн шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс халдвар нэмж бүртгэгдээгүй гэнэ.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавируст халдварын тохиолдлыг анх удаа амжилттай эмчилжээ. Тодруулбал, халдвартай эсэх нь тодорхойгүй эх яаралтайгаар төрж, эх хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн ч, нярай эмчилгээ хийлгэх шаардлагатай байжээ. Дээрээс нь шинжилгээгээр эхээс халдвар илэрсэн тул өвчтөнийг шилжүүлэлгүйгээр даруй шуурхай арга хэмжээ авч, эмнэлэгтээ хөл хорио тогтоож, ээлжийн баг бүрэлдэхүүнийг хамт тусгаарлан 13 хоногийн хугацаанд эх, хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.