| | USD/MNT 0₮

Улсын хэмжээнд 385 сэхээний ор байгаагаас 300 нь дүүрчээ

Халдварын нөхцөл байдал халдвартай хүний тоо огцом нэмэгдсэн учраас УОК болон Засгийн газраас 15 хоногийн хатуу хөл хориог тавьсан байна. Ажиллах зөвшөөрөлтэй 15 байгууллагын 15 хувь нь ажлын байран дээрээ ажиллах ёстой. 

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайханы мэдээлснээр "Хүнд хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ингэснээр нас баралт ч нэмэгдэх хандлагатай байна. Ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс хүндэрч байна.

Улсын хэмжээнд сэхээний тасгийн нийт 385 ор байгаагаас одоогийн байдлаар 300 орчмыг нь ашиглаж байна. Тиймээс иргэд дор бүрнээ ухамсартай байж, хөл хорионы хугацаанд халдвар хамгаалалтын дүрэм, журмыг сахих хэрэгтэй" гэлээ. 

Улсын хэмжээнд сэхээний тасгийн нийт 385 ор байгаагаас одоогийн байдлаар 300 орчмыг нь ашиглаж байна. Тиймээс иргэд дор бүрнээ ухамсартай байж, хөл хорионы хугацаанд халдвар хамгаалалтын дүрэм, журмыг сахих хэрэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.