| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 25-д хүрлээ

Монгол Улсад коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдээс биеийн байдал хүндэрч хоногт нас баралтын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн шөнө гэхэд гурван хүн нас баржээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 13591 мянган хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 704 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барсан байна. Тодруулбал, 73 настай эрэгтэй, 79, 60 настай эмэгтэй хүмүүс  Covid-19 өвчнөөр нас барсан. Монгол Улсад Covid-19-ийн улмаас нийт 25 хүн нас барлаа. 

Биеийн байдал нь маш хүнл 19, 118 хүний биеийн байдал хүнд, 585 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 25-д хүрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.