| | USD/MNT 0₮

300 мянган төгрөгөө аваагүй иргэд хэрхэн данс нээх вэ?

Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан иргэн бүрт нэг удаагийн буцалтгүй тусламж болох 300 мянган төгрөг олгож эхэлсэн. Тэгвэл одоог хүртэл 300 мянган төгрөг нь дансанд нь орж ирээгүй иргэд байсаар байгаа бөгөөд тус иргэд ямар дансаар авах ёстойгоо мэдэхгүй байгаа юм. Дээрх асуултад Сангийн яам хариулт өгсөн юм.

Монгол Улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:

  1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,
  2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
  3. Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
  4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,
  5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆
  6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
  7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,
  8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.
Тиймээс иргэд уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол Улс/ банкны дансандаа хүлээн авна. 
Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан иргэн бүрт нэг удаагийн буцалтгүй тусламж болох 300 мянган төгрөг олгож эхэлсэн. Тэгвэл одоог хүртэл 300 мянган төгрөг нь дансанд нь орж ирээгүй иргэд байсаар байгаа бөгөөд тус иргэд ямар дансаар авах ёстойгоо мэдэхгүй байгаа юм. Энэ асуултад Сангийн яам хариулт өгсөн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.