| | USD/MNT 0₮

Э.Энхбат начин ухаан орохгүй байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна

Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдаж буй.

Харин Э.Энхбатын биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулах гэсэн боловч ар гэрийнхэн зөвшөөрөхгүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Гэсэн ч түүний биеийн байдал маш муу байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний унтуулгын үйлчилгээг зогсоосон ч ухаан орохгүй байсан тул дахин унтуулга хийсэн гэнэ. Иймд Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр бөхчүүд хандив цуглуулж эхэлсэн. Түүний тархины эмчилгээнд ойролцоогоор 500 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Тэгвэл өнөөдөр 13.00 цагаас БНСУ руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явах юм байна. Түүний биеийн байдал огцом муудаж магадгүй тул онгоцонд ар гэрийнхнээс нь гадна ГССҮТ-ийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа бөгөөд эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах гэнэ.

Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдаж буй.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.