| | USD/MNT 0₮

Үлгэр жишээ хүн

Хурд хамтлагийн гоцлол дуучин Д.Төмөрцог буюу Цогоог урлагийн хүрээнийхэн их даруухан нэгэн гэж үнэлдэг. Түүний дууг сонсдог фенүүд нь болон урлагийнхан түүнийг үлгэр жишээ хүн гэж дүгнэдэг. 

Д.Цогоогийн талаар нэгэн хүн цахим хуудсандаа "Ямар ч тоглолтонд орохдоо дуулах цагаасаа дор хаяж цагийн өмнө ирчихсэн тайзны ард сууж байдаг. Үгүй бүр ямар ч аймар замын түгжээтэй байсан. Залуу хамтлаг дуучид би гармаар байна, дуулчихаад явмаар байна, дараагийн ажил төрөл хэцүүдлээ гээд уцаарлаж байхад ах чимээгүй сууж л байдаг. Учир нь тэнд болж байгаа арга хэмжээг хүндэтгэдэг.

Би энд дуу хуураар үйлчлэх гэж ирсэн гэдгээ ухамсарладаг, ёс зүй хэм хэмжээг баримталдаг мундаг хүн. Тайзан дээр гараад гүйцэтгэлийн тухайд бол ярих илүүц.  Энэ сайхан зан чанаруудаас л суралцах хэрэгтэй юм байгаа. Дуучин хүн бол нийгэмд үзүүлэх үлгэр дуурайлалаараа ч энэ хүн шиг л байх ёстой гэж би боддог" гэж бичсэн нь үнэн, үлгэр жишээ хүн гэдэгт нийцнэ. 

Ямар ч тоглолтонд орохдоо дуулах цагаасаа дор хаяж цагийн өмнө ирчихсэн тайзны ард сууж байдаг. Үгүй бүр ямар ч аймар замын түгжээтэй байсан. Залуу хамтлаг дуучид би гармаар байна, дуулчихаад явмаар байна, дараагийн ажил төрөл хэцүүдлээ гээд уцаарлаж байхад ах чимээгүй сууж л байдаг. Учир нь тэнд болж байгаа арга хэмжээг хүндэтгэдэг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.