| | USD/MNT 0₮

Д.ГАНТУЛГЫН ХЭРЭГТ ХУУРАМЧ ДҮГНЭЛТ ҮЙЛДСЭН ШИНЖЭЭЧДИЙГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарт холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлсэн ч хойшиллоо. Тодруулбал, энэ удаад хохирогч ирээгүй мөн ШШҮХ-ийн лаборант Баттогтох ирээгүй тул шүүх хуралдааныг 2020.01.07-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Хэргийн тухайд сануулбал, дээрх этгээдүүд 2017 оны зургадугаар сарын 19-нд шүүхийн шинжилгээний дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдсан байдаг. Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа болоод хойшлоод байжээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар тэднийг гэм буруутайг шийдэх шүүх хурлын тов гарах уу, эсвэл хэргийн мөрдөн байцаалтад буцаах уу гэдгийг шийдвэрлэх юм. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарт холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлсэн ч хойшиллоо.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.