| | USD/MNT 0₮

ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох мөнгө угаасан гэх хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

УЕПГ-аас энэ оны 1 дүгээр улиралд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Прокурорын байгууллага  мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Урьд оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5 хувиар өссөн байна. Тухайлбал,

ЖДҮХС-ийн захирал Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт 2021 оны 01 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх шилжүүлэх ажиллагаа хийж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.