| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 704 халдвар шинээр бүртгэгдэж, гурван хүн НАС БАРЛАА

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр нийт 704 хүнд халдвар илэрснээс УБ-т 598, орон нутагт 106 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын нийт халдварын тоо 15,718-д хүрсэн бол нас баралт 25-д хүрлээ.

Дээрх халдваруудыг задалбал, Улаанбаатар хотод 598, Дарханд 8, Эрдэнэтэд 16, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 8, Дорнодод 1, Төв аймагт 28, Завханд 1, Ховдод 7, Баянхонгорт 6, Архангайд 3, Өвөрхангайд 7, Дундговьд 9, Сүхбаатарт 9 хүн тус тус халдвар авчээ.

Биеийн байдлын хувьд 1912 нь хөнгөн, 588 нь хүндэвтэр, 118 нь хүнд, 19 нь маш хүнд байгаа юм.

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр нийт 704 хүнд халдвар илэрснээс УБ-т 598, орон нутагт 106 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын нийт халдварын тоо 15,718-д хүрсэн бол нас баралт 25-д хүрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.