| | USD/MNT 0₮

COVID-19-ийн халдвараар 22 хүн нас барсны нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас баржээ

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар Монгол Улсад нийт 22 хүн алтан амиа алдаад байна. Мөн халдвартай ч өөр өвчин хавсарсан дагалдах гэдэг шалтгаанаар зургаан хүн нас баржээ.

Өчигдөр ЭМЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд 11 мянга орчим хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна.

Тодруулбал, 42 нас эрэгтэй, 91 настай эмэгтэй Covid-19 өвчнөөр нас барсан. Монгол Улсад Covid-19-ийн улмаас нийт 22 хүн нас бараад байна. Харин эдгээр нас барсан хүмүүсээс нэг нь өөрийгөө халдвартай гэж мэдэхгүй гэртээ өвчнөө хүндрүүлж нас барсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна халдвартай 39 настай хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. 

COVID-19-ийн халдвараар 22 хүн нас барсны нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.