| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс эхэлж ахмад настнуудыг вакцинжуулж эхэлнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулахаар болжээ.

Энэхүү ажлыг түр зогсоод байсан ч өнөөдрөөс дахин эхэлж, дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настнуудыг вакцинжуулах аж. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулах юм байна.

Шадар сайд С.Амарсайханы хэлснээр "Энэ хөл хорионы өдрүүдэд 60-аас дээш насны ахмадуудаа вакцинжуулахад анхаарлаа хандуулна" гэсэн юм. Учир нь ахмад настнууд халдварт өртөж, хүндээр өвчилж, улмаар амь насаа алдаад байгаа учир ийнхүү анхаарлаа хандуулж эхэлжээ. 

Өнөөдрөөс эхэлж ахмад настнуудыг вакцинжуулж эхэлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.