| | USD/MNT 0₮

Зэвсэглэсэн хоёр цэргийг аюулгүй баривчлахын тулд аав ээжийг нь "барьцаалжээ"

Говь-Алтай аймгийн Алтай сумы Хилийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд оргосон хэрэг гарсан билээ. Тэднийг өчигдөр өглөө Алтай сумаас 50 км зайд байрлах уулнаас аюулгүй баривчилжээ. Ингэхдээ цагдаагийн байгууллага болон тагнуул, хилийнхэн тэдний аав ээжийг "барьцаалсан" байна.

Тодруулбал, цэргүүдийн байгаа газрын байршлыг тогтоон бүсэлжээ. Харин 50 гаруй сумтай, галт зэвсэгтэй яваа цэргүүд харилцан буудалцаж магадгүй гэсний үүднээс хэрэгт их болгоомжтой хандсан байна. Хариу үйлдэл эсэргүүцэл үзүүлүүлэхгүй тулд хоёр цэргийн аав ээжийг авч явжээ. Хоёр цэрэг аав ээжийнхээ өөдөөс ирэхдээ буугаа хаяж, аюулгүй гэдгээ илтгэжээ. Хальт аав ээжтэйгээ уулзаж, юу болсон талаараа хэлж амжилгүй тэднийг хуулийхан баривчилж авч явжээ. Энэ дүр зургийг бодоход ямар ч үр хүүхэд төрүүлсэн эцэг эхийнхээ өөдөөс хүйтэн зэвсэг шагайдаггүй юм. Магадгүй ээж аав нь очоогүй бол эвээр ярилцаагүй бол тэд галт зэвсгээрээ бусад руу галлах байсныг үгүйсгэхгүй.

Хэрэг хийчихээд оргож явахдаа нэг нь нагац ах руугаа утсаар яриад "Даргынхаа дарамт шахалт, дэглэлтийг тэсэж тэвчиж чадалгүй ийм муухай зүйл хийчихлээ" гэж ярьжээ. Өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан тэр хоёрт халагдахад хэдхэн сарын хугацаа байлаа, тэвчээртэй байхгүй дээ гэсэн халаглал олон нийтийн дунд их хөвөрч байгаа харагдана. Хэдий хүн алж, үр хүүхэд хань ижлийг нь өнчүүлсэн гэмт этгээдүүд ч гэсэн тэдэнд хүний эрх гэж байх ёстой. Тиймээс өмгөөлөгч хөлсөлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хэрэг явдал юунаас болсон талаар үнэнийг гаргаж ирэхгүй бол хоёр цэргийн хохь, хөөрхий болоод өнгөрөх вий дээ гэсэн өмөөрлийг ч олон нийт бичиж байгаа харагдана.

Гэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, төрд тэрсэлсэн гэдгээр хоёр цэрэг бол ялын дээд хэмжээ шүүхээс сонсох байх. Тэднийг цагдан хорих ангид зөөвөрлөн авчирчээ. Хэргийг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд чухам юунаас болж ийм хэрэг гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хэрэг хийчихээд оргож явахдаа нэг нь нагац ах руугаа утсаар яриад "Даргынхаа дарамт шахалт, дэглэлтийг тэсэж тэвчиж чадалгүй ийм муухай зүйл хийчихлээ" гэж ярьжээ. Өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан тэр хоёрт халагдахад хэдхэн сарын хугацаа байлаа, тэвчээртэй байхгүй дээ гэсэн халаглал олон нийтийн дунд их хөвөрч байгаа харагдана. Хэдий хүн алж, үр хүүхэд хань ижлийг нь өнчүүлсэн гэмт этгээдүүд ч гэсэн тэдэнд хүний эрх гэж байх ёстой. Тиймээс өмгөөлөгч хөлсөлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хэрэг явдал юунаас болсон талаар үнэнийг гаргаж ирэхгүй бол хоёр цэргийн хохь, хөөрхий болоод өнгөрөх вий дээ гэсэн өмөөрлийг ч олон нийт бичиж байгаа харагдана.
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.