Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймаг Асгат сумын Их-Уул багийн "Зүүн яргайт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарчээ.
Түймрийг унтраахад Дарьгангын Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар болон аймгийн ОБГ-ын ГТУХ, Эрдэнэцагаан сум Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, захирагч, Асгат сумын БОУХБайцаагч нар ажилласан байна. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.
Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймаг Асгат сумын Их-Уул багийн "Зүүн яргайт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарчээ.