| | USD/MNT 0₮

Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд авч явна

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож тархинд нь хүндээр гэмтэл учруулсан билээ. Хохирогч Э.Энхбатын биеийн байдал дээрдэхгүй, унтуулганд байгаа талаар ар гэрийнхэн нь хэлсэн. Тэдний хэлж буйгаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Ар гэрийнхний зөвшөөрлөөр хэвтэн эмчлүүлэгчийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Тэгвэл найздаа зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбатын эмчилгээнд 500 гаруй сая төгрөг шаардлагатай тул бөхчүүд нийлж хандивын аян эхлүүлсэн байгаа. Харин өнөөдөр 12.00 цагаас Э.Энхбатыг БНСУ- руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явахаар болжээ.

Найзыгаа зодсон Н.Түвшинбаярыг 20 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм. Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ "Тухайн үед би их согтсон байсан. Юу ч санахгүй байна" гэх мэдүүлгийг өгчээ. Харин энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг бас авсан байгаа. 

Э.Энхбат начны эмчилгээний зардалд бөхчүүд хандив эхлүүлсэн бөгөөд өнөөдөр түүнийг БНСУ-руу эмчилгээнд авч явахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.