| | USD/MNT 0₮

Ахлагчаа хөнөөгөөд зэвсэгтэй оргож, ууланд бүгсэн 2 цэргийг буун дуу гаргалгүй БАРИВЧИЛЖЭЭ

Харуулын ахлагчийнхаа амь насыг хөнөөгөөд, галт зэвсэг, 47 ширхэг байлдааны сумтай зугтсан хилийн цэргийн хоёр алба хаагч баригджээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын амь насыг хохироон зэвсэглэн оргосон хугацаат цэргийн 2 албан хаагчийг өнөөдөр 10.00 цагийн орчимд Алтай сумаас 50 гаруй км-ын зайд байрлах “Зөөлөн богд” уулнаас саатуулжээ.

Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд үйл осол эрсдэлгүйгээр саатуулаад байна. Хугацаат цэргийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэллээ.

Харуулын ахлагчийнхаа амь насыг хөнөөгөөд, галт зэвсэг, 47 ширхэг байлдааны сумтай зугтсан хилийн цэргийн хоёр алба хаагч баригджээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын амь насыг хохироон зэвсэглэн оргосон хугацаат цэргийн 2 албан хаагчийг өнөөдөр 10.00 цагийн орчимд Алтай сумаас 50 гаруй км-ын зайд байрлах “Зөөлөн богд” уулнаас саатуулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.