| | USD/MNT 0₮

Л.Баттөр:Чихрийн шижин, таргалалттай хүн халдвар авсан тохиолдолд өвчин нь хүндэрч байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Баттөр нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдварын тархалттай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд нас баралт нэмэгдсэн, хүнд өвчтөний тоо ч нэмэгдсэн. Хатуу хөл хорио дуусахаас өмнө нас баралт нэмэгдэж болзошгүй. Хүндрэл хөл хорио тогтоосноос хойш илүүтэй илрэхээр байгаа. Гэртээ байгаа ч халдварын шинж тэмдэг илэрсэн бол иргэн та ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төв рүү мэдээллээ өгөөрэй.

Гэрээр нь очиж, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Иргэд гэрийн тусгаарлалтад үлдэхийг илүүд үзэж байна. Өндөр настай хүн гэр бүлд байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх, чихрийн шижин, таргалалттай хүн халдвар авсан тохиолдолд өвчин нь хүндэрч байна. Мөн 25-54 насныхан халдварт илүү өртөж, гэр бүлдээ тарааж байна" гэлээ. 

Л.Баттөр:Чихрийн шижин, таргалалттай хүн халдвар авсан тохиолдолд өвчин нь хүндэрч байна
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.