| | USD/MNT 0₮

Энэ сарын 9,12-нд ирэх байсан 600 мянган тун вакцин тодорхой шалтгааны улмаас хойшилжээ

Манайд вакцины нөөц байхгүйгээс энэ хөл хорионы өдрүүдэд дархлаажуулалт явахгүй байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий.

Тэгвэл Шадар сайдын хэлснээр "Өнөөдрийн байдлаар 192 мянган тун нөөцөнд байгаа. Энэ сарын 9, 12-нд ирэх байсан 300, 300 мянган тун вакцин тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн хугацаа хойшилсон гэсэн үг. Гэхдээ удахгүй ирнэ. Энэ нь төлөвлөгөөнд нөлөөлөхгүй" гэв. 

Яагаад ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахад "Хандив тусламжаар ирсэн, худалдаж авсан вакцин ч бий. Бид хэдийгээрээ гэрээ хийгээд хувиаариа тогтсон ч үйлдвэрлэлийн асуудлаас болж байна. Аль болох түргэн шуурхай татаж авахаар ажиллаж байна. Гадаад харилцааны, Сангийн яамны шугамаар ярьж шийдэж байгаа" гэв. 

Энэ сарын 12-нд ирэх байсан 300 мянган тун вакцин тодорхой шалтгааны улмаас хойшилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.