| | USD/MNT 0₮
Өнөөдрийн байдлаар нийт 600 мянган орчим иргэнээ вакцинжуулсан байна. Өнөөдрөөс эхэлж 15 хоногийн хугацаатай хөл хорих шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэллээ. Вакцинжуулалтыг зогсоосон асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ЭМ-ийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр нар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "УОК Засгийн газрын шийдвэр гарч улаан түвшинд шилжсэн. Үүнтэй холбоотой мэдээ мэдээлэл өгч байна. ХӨСҮТ-ээс эрсдлийн үнэлгээ хийж хатуу хөл хорио тогтоох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсээр ирсэн. Ялангуяа вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлаар тодруулга өгнө.
Өнгөрсөн хугацаанд салбарын яамнаас тавьсан хөл хориог аль болох хатуу хөл хорио тавихгүйгээр ажилласан. Гэвч харамсалтай нь тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хориог тавилаа. Хэд хэдэн шалтгаан бий. Халдварын тохиолдлыг бууруулах, вакцинжуулалтыг эрчимийг бууруулахгүй байх. 15 хоногийн хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Вакцинжуулалтыг явуулах нь дэгдэлт нэмэгдэнэ. Вакцинжуулалтын нөөц ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Өнөөдрийн 192 мянга тун вакцин бий. Эхний тун хийгдсэн 800 гаруй хүн халдвар авсан авсан. Иргэдээс нууж байгаа асуудал байхгүй. Бодитой мэдээллийг өгнө" гэв.
ЭМ-ийн сайд С.Энхболд "Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдалд шилжиллээ. Энэ хугацаанд вакцины тээвэрлэлт хойшилсон. Нийт 600 мянга тун вакци ирэх байсан ч хойшилсон. Бид нараас шалтгаалаагүй. Дэлхийн улс орнуудад вакцин үйлдвэрлэл удааширч саатаж байна.
Одоогийн байдлаар 80 вакцинжуулах цэг байгаа. Тавдугаар сарын 20 гэхэд нийслэлийн хүн амаа вакцинжуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэв.
ЭМ-ийн сайд С.Энхболд "Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжиллээ. Энэ хугацаанд вакцины тээвэрлэлт хойшилсон. Нийт 600 мянга тун вакци ирэх байсан ч хойшилсон. Бид нараас шалтгаалаагүй. Дэлхийн улс орнуудад вакцин үйлдвэрлэл удааширч саатаж байна.