| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Хөл хорионы 15 хоногийн хугацаанд вакцин хийхгүй бол халдвар ихэснэ

Коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа учир Монгол Улс өнөөдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, халдварын тархалтыг хумих, вакцинжуулалт хийх ёстой гэж үзсэн. Гэвч өчигдөр орой ЭМЯ-наас дархлаажуулалтыг 15 хоногоор зогсоолоо гэсэн ойлгомжгүй шийдвэрийг танилцуулсан. Олон нийт бухимдаж байна, аргагүй шүү дээ. Энэ хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, нэг сая хүнээ вакцинжуулах нь гэж бодож байсан. Гэтэл үгүй юм байна. Хоёр дахь тунгийн вакцин байхгүй, аймгууд руу татагдсан гэх. Хомсдол үүссэн, вакцин нэмэлтээр авч чадаагүй гэх мэдээллүүд ар араасаа гарсаар байна.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлээд байна. Тэрбээр уржигдар Засгийн газар ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа "Гэхдээ халдвар хамгаалал бол тодорхой 14 хоногийн хугацаанд тохиолдол багасна. Гэхдээ вакцинжуулалт байхгүй бол буцаад ихэснэ. Энэ бол бүрэн тогтоох арга хэмжээ биш" гэж хоёр утгатай тайлбар хэлсэн. Вакцин байхгүй бол халдвар ихэснэ гэв.

Тэгэхээр вакцин татан автлаа иргэдийнхээ хөлийг хорьж байж халдвараа нэмэхгүй байх арга юм болов уу гэсэн мухайр хардлага байгаа юм. Засгийн газар, УОК-ийн ажил ийм маягаар явагдаж байна. Ард иргэдийнхээ эсрэг авч байгаа арга хэмжээ нь 300 мянган төгрөгтэй, 15 хоног хоригдоо гэсэн үг бололтой. Вакцинжуулалт хийхгүй юм бол хөл хорьж яах гэсэн юм бэ гэсэн шүүмжлэл ч ар араасаа хөвөрсөөр байна. Дархлаажуулалтын талаар удахгүй олон нийтэд мэдээлэл өгнө гээд таг болов. 

Шийдэл байхгүй шийдвэр гаргадаг засаг төр, удирдлагуудтай болохоор олон нийт бухимдаж байгаа юм. 

Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлээд байна. Тэрбээр уржигдар Засгийн газар ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа "Гэхдээ халдвар хамгаалал бол тодорхой 14 хоногийн хугацаанд тохиолдол багасна. Гэхдээ вакцинжуулалт байхгүй бол буцаад ихэснэ. Энэ бол бүрэн тогтоох арга хэмжээ биш" гэж хоёр утгатай тайлбар хэлсэн. Вакцин байхгүй бол халдвар ихэснэ гэв.
Улс төр

Сэтгэгдэл (47)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.