| | USD/MNT 0₮

Байлдагч Х-гийн ээж Т:Сайхан хүүгээ ийм хэрэг хийсэнд итгэхгүй, хүүтэйгээ уулзаж учрыг нь олмоор байна

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байсан Х,М нар уржигдар орой харуулын дарга Г-г цээжинд нь гурван удаа буудаж амийг нь хохироогоод хэргийн газраас зугтаасан талаар мэдээлсэн байгаа билээ. Одоогоор тус хоёр цэргийн байгаа газрын байршлыг олж тогтоосон бөгөөд баривчлаагүй байгаа юм.

Харин Ховд аймгийн Чандмань сумаас өнгөрсөн намар цэрэгт татагдаж ирсэн Х-гийн ээж Т хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрбээр "Миний хүү хамгийн сүүлд ярихдаа "Ээжээ би манаандаа явлаа. Тантай хамгийн сүүлийн удаа ярьж байгаа шүү" гэсэн. Харин ийм хэрэг хийснийг өчигдөр өглөө 09.00 цагийн үед мэдлээ. "Танай хүү чинь хүн буудаад алчихлаа, гурав буудаад зугтаачихлаа гэснээс өөр зүйл хэлээгүй. Хэцүү байна. Сайхан хүүгээ хар багаас нь анхны таталтаар сайхан хүн болгоно гэж явуулсан чинь ийм муухай юм болчихлоо. Хүүгээ амьд үлдээж яасан ийсэн юу болсныг нь мэдмээр байна. Амьд байвал хүүтэйгээ уулзаж учрыг нь олмоор байна. "Би дахиж ярьж чадахгүй ээ ээжээ манаандаа гарч байна" гэж хэлсэн" гэжээ. 

Байлдагч Х айлын ууган хүүхэд бөгөөд ээжийнх нь хэлж буйгаар ийм харамсалтай хэрэг хийх хүн биш гэжээ. Даргыгаа хөнөөгөөд зугтаасан тэдний байгаа байршлыг олж тогтоосон бөгөөд баривчилж чадаагүй байгаа  талаар цагдаагийн байгууллагаас хэлсэн билээ. 

Тэрбээр "Миний хүү хамгийн сүүлд ярихдаа "Ээжээ би манаандаа явлаа. Тантай хамгийн сүүлийн удаа ярьж байгаа шүү" гэсэн. Харин ийм хэрэг хийснийг өчигдөр өглөө 09.00 цагийн үед мэдлээ. "Танай хүү чинь хүн буудаад алчихлаа, гурав буудаад зугтаачихлаа гэснээс өөр зүйл хэлээгүй. Хэцүү байна. Сайхан хүүгээ хар багаас нь анхны таталтаар сайхан хүн болгоно гэж явуулсан чинь ийм муухай юм болчихлоо. Хүүгээ амьд үлдээж яасан ийсэн юу болсныг нь мэдмээр байна. Амьд байвал хүүтэйгээ уулзаж учрыг нь олмоор байна. "Би дахиж ярьж чадахгүй ээ ээжээ манаандаа гарч байна" гэж хэлсэн" гэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.