| | USD/MNT 0₮

Даргыгаа буудаад оргосон хоёр цэргийн байршлыг олж тогтоон бүсэлжээ

Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр байлдагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд галт зэвсэг, 50 гаруй сумтай оргосон билээ.

Тэднийг олж илрүүлэхээр аймгийн цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газраас хүч дайчлан эрэн сурвалжилж байгаа талаар өчигдөр мэдээлсэн. Гэмт этгээдүүд Бугат сумын хад асга ихтэй уул руу явган орсон талаарх мэдээллийг өчигдөр өгсөн юм. Тэгвэл эрлийн багийнхан байгаа газар байршлыг олж тогтоон бүсэлсэн байгаа ажээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар "Цэргүүдийг олж тогтоож бүсэлсэн. Галт зэвсэгтэй яваа тул хамаагүй ойртож болохгүй. Аль болох эвээр ярилцаж барихыг хичээж байна" гэжээ. 

Даргыгаа буудаад оргосон хоёр цэргийн байршлыг олж тогтоон бүсэлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.