| | USD/MNT 0₮

ЭМЯ:689 хүнээс халдвар илэрч, нэг хүн халдвараар нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим иргэнээс шинжилгээ авахад 689 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан байна. Ингэснээр нас барсан хүний тоо 20 боллоо. Батлагдсан тохиолдлын 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 68 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин эдгэрч гарсан 353 хүн байна. 

Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 8875 тохиолдол болсон байна. Маш хүнд 22 хүн байна. Хүндэвтэр 99 хүн байна" гэв. 

Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим иргэнээс шинжилгээ авахад 689 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан байна. Ингэснээр нас барсан хүний тоо 20 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.