| | USD/MNT 0₮

Хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалтаа эрчимжүүлнэ гэсэн ч вакцины ХОМСДОЛ үүссэн тул хийхгүй

Өнөөдрөөс эхэлж 15 хоногийн хатуу хөл хорио эхэлж байна. Хатуу хөл хорио энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. Энэ нь Covid-19 халдвараас хүн амаа хамгаалж, эрсдэлийг бууруулах зорилготой төрөөс авч буй арга хэмжээ юм. 

Нөгөөтэйгүүр Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар "Хөл хорионы үеэр вакцинжуулалтаа эрчимжүүлж хүн амаа вакцинжуулна. Энэ хөл хориог үр дүнтэй ашиглана" гэж өчигдрийн чуулганы хуралдаан дээр хэлсэн. Засгий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ганзориг ч "15 хоногийн хөл хориог хийнэ. Вакцинжуулалтын хурдыг хоёр дахин нэмнэ" гэж хэлсэн. Гэвч өчигдөр орой Засгийн газар болон НОК, УОК-иос "Дархлаажуулалтыг 15 хоногоор зогсооно" гэсэн мэдэгдлийг хийж олон нийтийг бухимдуулаад байна.

Энэ хатуу хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлж, хүн амаа вакцинжуулж, тархалт өндөртэй байгаа халдвараа хумина гэж ойлгосон. Гэвч тийм биш болоод явчихлаа. Вакцинжуулалтыг яагаад зогсоож байгаа талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл өгнө гэдгийг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэв. Яг үнэндээ тусламжийн вакцины хомсдол үүсч, хоёр дахь тун буюу нэг дэхь тунг хийх вакцины нөөцгүй болчихсон юм байна. Энэ талаар өрхийн эмнэлгийн эмч болон дүүргийн эмнэлгийн эмч нар өнгөрсөн долоо хоногт хэлж байсан ч салбарын яам болон засгаас өрхийн эмч нарыг буруутгах хандлагатай байсан юм. 

Ийнхүү Засгийн газраас 300 мянган төгрөгийн бонус үзүүлээд хөл хорьчихлоо. Өөрөөр хэлбэл, төрөөс 15 хоногийн зүгээр амралт өгчихлөө гэж ойлгож болно. Ийм хатуу хөл хорио байж болох уу. Иргэдээ хуурч хулхидаж, тархидаж, 300 мянган төгрөгөөр хуураад таг хорьчих юм байна. Ингэж хоригдсноор халдвар хумигдахыг харах л үлдлээ. Хамгийн гол нь хүн амаа вакцинжуулах байсан. Иймэрхүү байдлаар нэг сая гаруй хүнд хийгдэх вакцин худлаа болж таарах нь ээ. 

Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар "Хөл хорионы үеэр вакцинжуулалтаа эрчимжүүлж хүн амаа вакцинжуулна. Энэ хөл хориог үр дүнтэй ашиглана" гэж өчигдрийн чуулганы хуралдаан дээр хэлсэн. Засгий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ганзориг ч "15 хоногийн хөл хориог хийнэ. Вакцинжуулалтын хурдыг хоёр дахин нэмнэ" гэж хэлсэн. Гэвч өчигдөр орой Засгийн газар болон НОК, УОК-иос "Дархлаажуулалтыг 15 хоногоор зогсооно" гэсэн мэдэгдлийг хийж олон нийтийг бухимдуулаад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.