| | USD/MNT 0₮

Аавын хөвүүд армид амиа алдсаар байхад Батлан хамгаалахын сайд 100 жилийн ойдоо 1 тэрбум төгрөг зарцуулжээ

Энхийн цагт армид даргадаа зодуулж нас барсан цэргүүдийн гашуудлын нулимс хатаж амжаагүй байхад Батлан хамгаалахын салбарт олныг цочроосон дахин нэг хэрэг гарлаа. Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагчид болох Х, М нар нь харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон.

Уг хэргийг ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна.

Тус цэргүүд олдсон ч бай үгүй ч бай эрдэнэт хүний амь эрсдэж, аав ээжийн амин хөвгүүд төрд тэрсэлсэн гэх ялд унах болчихоод байгаа юм.

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар нь ингэтлээ доройтоод байхад салбарынх нь сайд 100 жилийн ойгоо нүнжгэр тэмдэглэж, нэг тэрбум төгрөг зарлагадаж сууна.

Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг баталж, шаардагдах 1 тэрбум 59 сая 700 мянган төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сан болон бусад зардлаас гаргахыг үүрэгджээ.

Ингэхдээ:

  • Ой тэмдэглэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 50 сая,
  • Ойн медаль хийлгэхэд 75 сая төгрөг, 
  • Ойн баярын хурлын хурал, хүндэтгэлийн тоглолтонд 49 сая төгрөг,
  • Зургийн цомог гаргах, ном бүтээхэд 100 орчим сая төгрөг төсөвлөсөн гэнэ.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тактикийн тэмцээнд 21,6 сая, Ерөнхий сайдын нэрэмжит буудлагийн тэмцээнд 19 сая төгрөг төсөвлөгдсөн бол цэргийн албан хаагчдын алба хаах нөхцлийг сайжруулахад тусламжийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс  тодорхойгүй тооны зардал тавигдаад өнгөрчээ.

Энхийн цагт армид даргадаа зодуулж нас барсан цэргүүдийн гашуудлын нулимс хатаж амжаагүй байхад Батлан хамгаалахын салбарт олныг цочроосон дахин нэг хэрэг гарлаа. Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагчид болох Х, М нар нь харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.