| | USD/MNT 0₮

Цэргүүдийнхээ гарт амиа алдсан харуулын дарга Г-гийн ар гэрт 50-60 сая төгрөг олгоно

Говь-Алтай аймгийн Алтай суманд байх Хилийн цэргийн  0214-р ангийн байлдагч Х, М нар харуулын дарга З.Гэрэлт-Одыг цээжинд нь гурван удаа буудаж, амь насыг нь хохироогоод, зугтсан хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Энэ талаар ХХЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. 

Талийгаач З.Гэрэлт-Од нь  1987 онд төрсөн, 34 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь тус ангид тогоочоор ажилладаг ажээ.
Талийгаач хамт олон дундаа нэр хүндтэй, найрсаг нөхөрсөг зантай, шүлэг яруу найраг зохиодог, энэ чиглэрээр байгууллагын уралдаанд оролцож тэргүүн дэд байранд шалгарч байсан эх оронч хилчин байсан гэдгийг ХХЕГ-аас мэдээлсэн юм. 

Ийнхүү цэргүүдийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан харуулын дарга Г-гийн ар гэрийнхэнд ХХЕГ-аас 50-60 сая төгрөгийн нөхөн олговор олгож дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Цэргүүдийнхээ гарт амиа алдсан харуулын дарга Г-гийн ар гэрт 50-60 сая төгрөг олгоно
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.