| | USD/MNT 0₮

ШӨХТГ:Бараа бүтээгдэхүүний үнэ нэмбэл хуулийн хариуцлага тооцно

Монгол Улс маргаашнаас эхэлж 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Харин хөл хоригдох иргэддээ Засгийн газраас 300 мянган төгрөг өгөхөөр болж өчигдрөөс эхэлж хүүхдийн 300 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. 

Тэгвэл 300 мянган төгрөгийн сургаар зах худалдааны томоохон төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар иргэд хэлж байна.

Харин энэ асуудалд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах ёстой.  Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп, 115 дугаарт хүлээн авна.

 

ШӨХТГ:Бараа бүтээгдэхүүний үнэ нэмбэл хуулийн хариуцлага тооцно
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.