| | USD/MNT 0₮

Ш.Лхачинжав: Бидэнд мэдээлэл өгсөн хоёр цэрэг "Манаанд явсан тэд буцаж ирэх замдаа даргыг буудаад явсан" гэж хэлсэн

Өчигдөр орой Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хоёр цэрэг харуулын дарга Г-г буудаж амийг нь хохироогоод хэргийн газраас зугтаасан аймшигт хэрэг гарлаа. Одоогоор хоёр цэргийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд Бугат сумын нутгийн гүн рүү явганаар орсон гэх мэдээллийг ХХЕГ-аас өгч байна.

Тодруулбал ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав "Энэхүү харамсалтай хэрэг өчигдөр өдөр болсон. Хоёр цэрэг М, Х нар нь харуулын албаа гүйцэтгэчихээд буцаж ирэх замдаа харуулын дарга Г рүү буудаж амийг нь хохироогоод хэргийн газраас явсан байна. Энэ мэдээллийг тэнд байсан хоёр цэрэг өгсөн. Тэдний ярьж буйгаар "Тэр хоёр харуулын үүргээ гүйцэтгэчихээд буцаж ирэх замдаа дарга руу буудаад явсан. Дарга тэр хоёрыг тосож авч ажлаа шалгахаар байрнаасаа гарсан" гэв. 

Оргосон хоёр цэрэг айлаас мотоциклийг нь гуйж аваад боорцог боов бэлдүүлж аваад явсан. 50 орчим км газар яваад шатахуун нь дуусч мотоциклоо хаяад уулын гүн рүү орсон гэдгийг олж тогтоосон. 

Тухайн хоёр цэрэг нэг нь Ховд аймгийн Чандмань сумаас нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумаас өнгөрсөн жил татагдаж ирсэн цэргүүд байсан. Цэргүүдийн сэтгэлзүй хэвийн байсан. Тухайн үед толгойд нь ямар бодол орж ирж, ямар үйл хийхийг сэдсэнийг бол хэлж мэдэхгүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсч байна.

Амиа алдсан алба хаагч бол 34 настай манай байгууллагын шилдэг ажилтан байсан. Гэр бүлтэй эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хилийн заставт цэргүүдэд хоол хийж өгдөг байсан. Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 50-60 сая төгрөг олгоно. 

Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байна. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. 

Бид сүүлийн 10 жилийн хугацаанд түр болон хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцдаг асуудлыг таслан зогсоосон. Цэрэг өшиглөж, дээрэлхсэн л бол үүрэгт албаас нь чөлөөлөх зохицуулалттай. Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. Тухайн цэргүүдийн толгойд юу бодогдож, өргөсөн тангаргаасаа яагаад няцсан талаар хэлэхэд эрт байна" гэлээ. 

Тухайн хоёр цэрэг нэг нь Ховд аймгийн Чандмань сумаас нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумаас өнгөрсөн жил татагдаж ирсэн цэргүүд байсан. Цэргүүдийн сэтгэлзүй хэвийн байсан. Тухайн үед толгойд нь ямар бодол орж ирж, ямар үйл хийхийг сэдсэнийг бол хэлж мэдэхгүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.