| | USD/MNT 0₮

Монголчууд анх удаагаа Оюутолгойгоос ШУУД ашиг хүртлээ

Сүүлийн жилүүдэд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Дубайн гэрээний асуудлууд олны анхааралд байгаа. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэг “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгох “үүрэгтэй”.

Тэгвэл өчигдөр Монголын иргэд анх удаа Оюутолгой компаниас шууд үр ашиг хүртэж эхэллээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өчигдрөөс дансанд нь шилжүүлж эхэлсэн. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргаж байгаа аж. Ийнхүү баялгийн тэгш хуваарилалтыг хийж, Монгол Улсын иргэн бүр уул уурхайн салбарын ашгаас хүртэж байгаа юм.

Дашрамд дурдахад, "Оюу толгой" компанийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ханган нийлүүлэгчдийн ард нийтдээ 35 мянга орчим ажилтан буюу иргэн байдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Дубайн гэрээний асуудлууд олны анхааралд байгаа. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэг “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгох “үүрэгтэй”.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.