| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Долдугаар сарын сүүл гэхэд хүн амыг вакцинжуулах ажил дуусч, дархлаа бүрэн тогтоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид 11 сарын хугацаанд халдварыг дотооддоо алдалгүй барьж чадсан. Хэрэв өнгөрсөн онд халдвар алдсан бол өнөөдөр бид вакцинтай золготол маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулах байсан. Өнөөдрийн байдлаар зорилтот хүн амыхаа  60 хувьд  хангалттай хүрэхүйц хос тунгийн худалдан авалтын гэрээнүүдийг хийж амжсан. Энэ болон ирэх саруудад массыг вакцинжуулалтад хамруулна.

Долдугаар сарын сүүлд хүн амыг вакцинжуулах ажил дуусч, дархлаа бүрэн тогтоно. Энэ амар  зүйл биш гэсэн Засгийн газар  бүх хүчин чармайлтаа гарган  ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хийсэн вакцинжуулалтыг хамгаалахын тулд хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Вакцин бол эмчилгээ биш. Энэ бол дархлаа тогтоох зүйл. Дархлаа тогттол хугацаа хэрэгтэй. Энэ хооронд бид алдаа гаргаж болохгүй. Тэгж байж иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа ч  сэргээх боломж нэмэгдэнэ" гэв.

Мөн түүнчлэн тэрбээр "14 хоногийн хөл хорио сайн үр дүн авчирна. Хамгийн чухал зүйл бол вакцины эхний тунгийн массын дархлааг тогтоох гэж байна. Эхний тунгийн дараа хөл хорихгүй бол магадгүй ажлын үр дүн талаар болно. Эрүүл мэндийн салбар маш их ачаалалд орлоо" гэв. 

Долдугаар сарын сүүлд хүн амыг вакцинжуулах ажил дуусч, дархлаа бүрэн тогтоно. Энэ амар зүйл биш гэсэн Засгийн газар бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хийсэн вакцинжуулалтыг хамгаалахын тулд хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Вакцин бол эмчилгээ биш. Энэ бол дархлаа тогтоох зүйл. Дархлаа тогттол хугацаа хэрэгтэй. Энэ хооронд бид алдаа гаргаж болохгүй. Тэгж байж иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа ч сэргээх боломж нэмэгдэнэ"
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.