| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Ардчилсан нам засагласан хариуцлагатай гурван аймагт ХАЛДВАР бүртгэгдээгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

АН-ын гишүүн Д.Ганбат "Бид бүхэн байдал ямар байна вэ хүнд байна.  Халдвар орж ирээд 2 жил боллоо. Дэлхий ертөнцөд эргээд хэзээ ч хэвэндэ орохгүй. Та нар эдийн засгаа сэргээнэ, эрүүл мэндээ хадгална гэж 10 их наядын төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм байна. Та нарын хийж байгаа ажил төлөвлөгөөг харьцуулж үзэхэд өнөөдөр их муу байгаа. Ерөнхий сайд ч алга.

Өчигдөр Засгийн газраас хөл хорио тогтоож, хүн бүрт 300 мянган төгрөг өгнө гэж байна. Хэдий оройтсон ч гэсэн зөв зүйтэй алхам. Аль эрт авах ёстой байсан. Өнөөдөр коронавирус улс орны хэмжээнд 10 мянга гараад явчихлаа. Өнөөдөр гуравхан аймагт халдвар гараагүй байна. Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Ардчилсан нам засагладаг аймгууд л даа. Арай л хариуцлагатай ажиллаж байгаа байхгүй юу. Бусад газар дэндүү байна. Гурван аймаг болгоод байхад бусад нь яасан юмбэ.  Хөл хорио гэж 14 хоног хорьж байна. Энэ хугацаанд юу хийх вэ. Байгаа вакцин чинь 800 мянга болоод байна6. Тэгэхээр худлаа болж байна" гэв. 

Өчигдөр Засгийн газраас хөл хорио тогтоож, хүн бүрт 300 мянган төгрөг өгнө гэж байна. Хэдий оройтсон ч гэсэн зөв зүйтэй алхам. Аль эрт авах ёстой байсан. Өнөөдөр коронавирус улс орны хэмжээнд 10 мянга гараад явчихлаа. Өнөөдөр гуравхан аймагт халдвар гараагүй байна. Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Ардчилсан нам засагладаг аймгууд л даа. Арай л хариуцлагатай ажиллаж байгаа байхгүй юу. Бусад газар дэндүү байна. Гурван аймаг болгоод байхад бусад нь яасан юмбэ
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.