| | USD/MNT 0₮

Н.Түвшинбаяр сар бүр 7,5 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ авдаг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хэлэлцээд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид 20 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан түүнд сар бүр олгодог Олимпийн медальтны урамшууллын мөнгийг зогсоохыг иргэд цахим орчноор дамжуулан шаардсаар ирсэн. Тухайлбал, Олимп, Паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг спортын төрлийн зай, жин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, зай, жинд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог. Үүний дагуу Н.Түвшинбаяр нь сард 7,5 сая төгрөгийн урамшуулал авдаг байна. Ингэхдээ сар бүр тамирчдад олгох 132 сая төгрөгийг төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшууллын зардлаас олгодог байна. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.