| | USD/MNT 0₮

ЭМЯ:Орон нутагт хоногт 84 тохиолдол бүртгэгдснээс Архангай, Баян-Өлгий аймагт халдвар эрчимтэй тархаж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өчигдрийн байдлаар нийт 12 мянган хүнд шинжилгээ хийснээс 714 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Биеийн байдал маш хүнд нэг хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 19 болж байна.  Харин эдгэрч гарсан 381 хүн байна. Улаанбаатарт 630 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх хороод голдуу орон сууцнаас гарч байна. 

Хөдөө орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн 24 цагт Архангай аймагт 31 тохиолдол бүртгэгдснээр 156 болжээ. Сэлэнгэ аймагт 10, Өвөрхангай аймагт 2, Баянхонгор аймагт 13, Дарханд 5, Ховд аймагт 10, Баян-Өлгий аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус аймагт огцом нэмэгдэж байна. Хөл хорьсноос нас баралтыг бууруулна гэж үзсэн" гэв. 

Одоогийн байдлаар 11 аймаг, ХӨСҮТ, дүүргийн эмнэлгүүдэд 2017 хүн хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна. Маш хүнд хүний тоо 14 бол хүнд хэлбэрээр эмчлүүлж байгаа 94, хүндэвтэр нь 435 байна. 

Одоогийн байдлаар 11 аймаг, ХӨСҮТ, дүүргийн эмнэлгүүдэд 2017 хүн хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна. Маш хүнд хүний тоо 14 бол хүнд хэлбэрээр эмчлүүлж байгаа 94, хүндэвтэр нь 435 байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.