| | USD/MNT 0₮

НАМЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Сү.Батболдын хүү томилогджээ

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Сү.Батболдын Баттүшиг томилогдлоо. Тухайлбал, бүх шатны сонгуулийн жил ойртсонтой холбогдуулан гадаад хамтын ажиллагаа, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Б.Баттүшигийг ийнхүү томилжээ.

Харин дотоод зохион байгуулалт, ажлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Г.Төгөлдөрийг Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр тус тус томилогджээ.

Ташрамд сануулахад, өнгөрсөн долдугаар сард болсон НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгчөө сонгох хурлаар Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг болон УИХ-ын гишүүн Н.Учрал өрсөлдөөд, Н.Учрал гишүүн сонгогдож байжээ.

НАМЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Сү.Батболдын хүү томилогджээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.