| | USD/MNT 0₮

Дорноговь аймагт 2009 онд гарч байсан аймшигт хэрэг өчигдөр Говь-Алтай аймгийн цэргийн ангид давтагдлаа

Хил манасан цэргүүд буун дуун гаргаж, харуулын даргаа хөнөөсөн харамсалтай бөгөөд аймшигт хэрэг Говь-Алтай аймгийн Алтай суманд гарчээ. Тодруулбал, 

Тодруулбал, Алтай сум хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставын харуулын үүрэг гүйцэтгэгчийг хоёр цэрэг буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан аж. Хилийн цэргийн  0214-р  ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух О.Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух Т.М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг  гүйцэтгэж  байхдаа харуулын  дарга,  Ховд  аймаг  Буянт  сум  5-р  багт  суух З.Гэрэлт-Одыг АКМ маркийн галт зэвсгээр цээжинд 3 удаа буудаж амь насыг нь хохироожээ. Хэргийг үйлдсэн цэргүүд 19 настай бөгөөд тэд хэргийг үйлдээд Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклтой зугтаасан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авсан байна. Одоогоор уг хэргийг  Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Чухам тэр хоёр цэрэг юуны улмаас харуулын даргаа буудаж амийг нь хохироов гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж тогтооно. Магадгүй дарамт шахалт, дэглэлт байсан уу гэдгийг олж тогтооно. Харин зугтаасан цэргүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэд буутай яваа тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ хэргийн талаар удахгүй Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийнэ. 

Ер нь сүүлийн үед цэргүүдтэй холбоотой харамсалтай, хэрцгий хэргүүд гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Хил хамгаалах ерөнхий газрын дарга Д.Лхагвасүрэн "Хилийн цэрэг дээр гарах хэргийн тоо буурсан. Цэргүүд оргох зугтаах, өөрийнхөө амийг егүүтгэх харамсалтай хэргүүд гарсаар байна" гэж ярьж байсан бол ийнхүү хоёр цэрэг даргаа буудаж, зугтаасан хэрэг гарлаа. Эндээс харахаар хил хамгаалах болон батлан хамгаалах салбарт болохгүй зүйл байгааг илтгэнэ. 

Яг энэ хэрэгтэй төстэй хэрэг одоогоос олон жилийн өмнө буюу Дорноговь аймгийн Улаан-Уул суманд гарч байлаа. 

2009 онд Дорноговь аймагт дөрвөн цэрэг гурван даргаа буудаж амийг нь хохироож байв 

Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр анги буюу Улаан-Уулын отряд. Хил манасан хөвгүүд нэгнийгээ буудан хөнөөж, хэргийн газраас зугтааж байв. 

Тус ангид алба хааж байсан цэрэг Э.Оюунболд, М.Тулгаа, Г.Лхагважав, Р.Энхжаргал нар  унтаж байсан харуулын даргаа хөнөөгөөд зогсохгүй заставын байр руу гүйж ирээд заставын орлогч, ахлагч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг буудаж хөнөөгөөд машин хөлөглөөд зугтаасан байдаг. 

Журмын нөхдөө буудан хөнөөсөн цэргүүдийг Хилийн тагнуулын алба болон аймгийн цагдаагийн хэлтсийнхэн Сайншандаас холгүй Алагийн толгой гэдэг газар саатуулж, гурван цаг орчим  хилийн тагнуулын албаны дарга, хошууч Б.Одонпүрэв, аймгийн Цагдаагийн газрын ахлах байцаагч н.Чулуунсүрэн нар удирдаж,  хэлэлцээр хийж байж баривчилсан байдаг. Тэр үед цэргүүд галт зэвсэг ашиглахад бэлэн байсан гэдэг. Ийнхүү олон цаг зөвшилцөж байж тэднийг баривчилсан байдаг.

Тэд юунаас болж дарга нараа хөнөөх болсныг шалгаж мөрдөж тогтоосон бөгөөд гурван шатны шүүхээс 25 жилийн хорих ял авсан тэд өнөөдөр Тахир соёотод чанга дэглэмтэй хорих ялаа эдэлж сууна. 

 

Тодруулбал, Алтай сум хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставын харуулын үүрэг гүйцэтгэгчийг хоёр цэрэг буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан аж. Хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух О.Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух Т.М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын дарга, Ховд аймаг Буянт сум 5-р багт суух З.Гэрэлт-Одыг АКМ маркийн галт зэвсгээр цээжинд 3 удаа буудаж амь насыг нь хохироожээ. Хэргийг үйлдсэн цэргүүд 19 настай бөгөөд тэд хэргийг үйлдээд Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклтой зугтаасан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авсан байна. Одоогоор уг хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.