| | USD/MNT 0₮

Зах, худалдааны төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөн ОГЦОМ ихэсчээ

Маргаашнаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох журам нийслэлд хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэл хотын авто замын хөдөлгөөн огцом ихэслээ. Ялангуяа зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөн их аж. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан аль болох худалдааны төв рүү чиглэхгүй байхыг анхааруулж байна.

Хатуу хөл хорионы үеэр зах, худалдааны төвүүд хэвийн горимоор ажиллах юм.

Маргаашнаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох журам нийслэлд хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэл хотын авто замын хөдөлгөөн огцом ихэслээ. Ялангуяа зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөн их аж. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан аль болох худалдааны төв рүү чиглэхгүй байхыг анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.