| | USD/MNT 0₮

Хилийн цэргүүд даргынхаа амийг хөнөөгөөд БУУТАЙ зугтжээ

Хилийн цэргүүд даргынхаа амийг хөнөөгөөд зугтжээ. Тодруулбал, "Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставд хүн нас барсан байна"  гэсэн  дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын  08-ны  22:58 минутад бүртгэгджээ. Ингээд дуудлагын дагуу шалгахад тус 0214-р  ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух 19 настай О.Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух 19 настай Т.М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж  байгаад,  харуулын  дарга,  Ховд  аймаг  Буянт  сум  5-р  багт  суух 34 настай З.Г-г АКМмаркийн галт зэвсгээр цээжин тус газарт 3 удаа буудаж амь насыг нь хохироон, АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авч, цэнхэр өнгийн  Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклтэй зугтаажээ. Уг хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Хилийн цэргүүд даргынхаа амийг хөнөөгөөд БУУТАЙ зугтжээ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.