| | USD/MNT 0₮
Засгийн газраас гаргасан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцууллаа. Монгол Улс тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээх үү гэсэн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн иргэдийг оруулах байдлаар нээхээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь хоёр төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, эдийн засагт хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа ашиглалтад орно гэсэн гэрээтэй.
Бид дархлаажуулалтаа сайн хийлгэх ёстой. Энэ нь Монгол Улсад жуулчин ирэх сэдэл болно. Гэхдээ дандаа вакцинд хамрагдсан иргэд. Тиймээс наадмаас өмнө нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулах шаардлага байна” гэв.
Тавдугаар сарын 01-нээс агаарын хилээ нээнэ, гэхдээ вакцин хийлгэсэн иргэд, жуулчдыг оруулна гэв