| | USD/MNT 0₮

Шуурхай:Хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөг өгөхөөр боллоо

Хөл хорих асуудлаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тодруулбал, УОК-иос гаргасан саналыг Засгийн газраас дэмжиж энэ сарын 10-наас 25 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжихээр болжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцинжуулалт. Өнөөдрийн байдлаар 500 гаруй мянган хүнийг вакцинд хамруулсан байна. 

Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан" гэв. Ингээд 14 хоног хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумиж, вакцинжуулалтаа эрчимтэй хийхээр боллоо. 

Шуурхай: Энэ сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдалд шилжилнэ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.