| | USD/MNT 0₮

Б.Гүнбилэг: ҮХЦ-ийн хуралдаан тасалдаагүй үргэлжилж байгаа бол гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх боломжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хуульч Б.Гүнбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хэсэг иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гол утга нь Үндсэн хуулийн 30.2-т заасан Ерөнхийлөгчөд нэр дэвших эсэх маргаан байсан.

Үнэндээ УИХ эхлээд Үндсэн хуулиа батлаад дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг маш зөв баталсан. Ингэхдээ одоо ажиллаж байгаа болон өмнөх Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхтэй байдлаар буюу зургаан жилээр нэг л удаа сонгогдоно гэсэн утга агуулгаар баталсан. ҮХЦ дээр тухайн асуудлаар маргаан үүсэх нь зүйтэй гэж ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго тогтоол гаргасан байдаг. Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Буяндэлгэр үүнийг Үндсэн хууль зөрчөөгүй болохыг хэлж, улмаар маргаан үүссэн. Хуульд зааснаар цэцийн хоёр гишүүн санал зөрөлдвөл гурван хүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хуралдаанаар маргааныг шийддэг. Ингээд Цогтоо, Нанзаддорж, Одбаяр нарын гишүүд уг маргааныг шийдвэрлэсэн. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харахад Цогтоо, Нанзаддорж нар хуралдаан дууссан гээд гарын үсэг зурсан юм шиг байна лээ.

Харин Одбаяр гишүүн гарын үсэг зураагүй байж. Ингээд хуулийн дагуу шийдэгдсэн ч ҮХЦ-ийн хэвлэлийн алба нь хурал дуусаагүй гээд олонд мэдэгдсэн. Иргэд бид хэнд нь итгэх ёстой вэ. Иймээс миний бие Б.Гүнбилэг иргэнийхээ хувиар ҮХЦ-д маргаан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулна, цэцийн хуралдааныг нээлттэй явуулна, шийдвэр болон нээлттэй хуралдааны шийдвэрийн тэмдэглэлийг иргэн өөрийн зардлаар хувилан авах эрхтэй гэж заасны дагуу тэмдэглэлийг олон нийтэд ил болгохыг хүсэж байгаа юм. Хэрэв хурал дуусаагүй тасралтгүй явж байсан бол УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх боломжгүй юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хуульч Б.Гүнбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хэсэг иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гол утга нь Үндсэн хуулийн 30.2-т заасан Ерөнхийлөгчөд нэр дэвших эсэх маргаан байсан.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.