| | USD/MNT 0₮

УОК:Энэ сарын 10-наас 25-ныг дуустал хатуу хөл хорих санал гаргажээ

Улсын онцгой комиссын цахим хуралдаан өндөрлөсөн байна. Хуралдаанаас энэ сарын 10-наас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Уг саналаа одоо Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхэлсэн.

Засгийн газраас гаргасан саналыг дэмжинэ гэдгээ өчигдөр илэрхийлсэн байгаа юм. Тэгэхээр хөл хорих нь бараг тодорхой болж байна. Учир нь халдварын нөхцөл байдал хүндэрч тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа учир УОК болон Засгийн газраас ийм шийдвэр гаргах нь зөв юм. 

УОК:Энэ сарын 10-наас 25-ныг дуустал хатуу хөл хорих санал гаргажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.