| | USD/MNT 0₮

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг хэвийн нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсад цар тахлын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын сүүлчээс Хятадын талаас хилийн боомтын хяналтаа чангаруулж, манай улсын экспорт гацаанд орсон байдалтай байсан. 

УОК-ын Шуурхай штабаас хийсэн өчигдрийн мэдээллээр Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга  "Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. Хятадын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос /өчигдрөөс/ 20 автомашиныг улсын хилээр шалган нэвтрүүлээд алба үйл ажиллагаа эхэлсэн. Хятадын талтай энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна" гэлээ.

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг хэвийн нэвтрүүлж эхэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.