| | USD/MNT 0₮

Витор Гаспар:Вакцинжуулалт нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр өгөөжтэй олон нийтийн арга хэмжээ юм

Олон Улсын Валютын Сангаас Төсвийн хяналт тайланг танилцууллаа. Энэхүү тайланд улс орнууд COVID-19-ийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зарцуулж байгаа төсвийн бодлого хэрхэн дасан зохицож, “ногоон”, шударга, тогтвортой хэрэгжиж байгааг тоймлон эмхэтгэжээ.

Өчигдөр уг тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр ОУВС-гийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын захирал Витор Гаспар “Дэлхий даяар өрнөж буй КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр өгөөжтэй олон нийтийн төсөл байж болох юм” гэж онцоллоо.

Тодруулбал, улс орнууд вакцинжуулалтыг илүү өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүний ​​амь насыг аврах боломжтой гэсэн юм.

Мөн цар тахлыг дэлхийн хэмжээнд хяналтандаа авах хүртэл улс орнуудын төсвийн бодлого уян хатан, дэмжлэгтэй байх ёстой талаар тайланд дурдсан байна. КОВИД-19 цар тахлын эсрэг хариу бодлогын хүрээнд нэгэнт бий болсон орлогын ялгаатай буюу тэгш бус байдал, ялангуяа төрийн үндсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газрууд дунд хугацааны цогц бодлого хэрэгжүүлэх, шаардлагатай байгааг энэхүү тайланд онцолсон байна.

Үүнд ажлын байр, татварын чадавхыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, бага насны хүүхдийн хөгжил зэрэг нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь насан туршийн боломжийг бэхжүүлж, итгэлцлийг сайжруулж, нийгмийн нэгдмэл байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэжээ.

Олон Улсын Валютын Сангаас Төсвийн хяналт тайланг танилцууллаа. Энэхүү тайланд улс орнууд COVID-19-ийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зарцуулж байгаа төсвийн бодлого хэрхэн дасан зохицож, “ногоон”, шударга, тогтвортой хэрэгжиж байгааг тоймлон эмхэтгэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.