| | USD/MNT 0₮

Ж.Батсуурь: Шүүхэд улс төрийн нөлөө оруулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Олонхиороо түрий барьж Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат "Бага суудлын хуралдаан үргэлжилж байна" гэсэн. Түүнд гурван гишүүн оролцож байгаа. Ажлаа хийж байх явцад нь тэр гурвын нэгийг сугалж чөлөөлж байна гэдэг цаашид шүүхэд ингэж улс төрийн нөлөө оруулах нь харагдаж байна. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Цаашдаа анхан, дунд, дээд шатны шүүх хуралдаан үргэлжилж байхад өөрсдөд нь таалагдаагүй шийдвэр гаргасан шүүгчийг чөлөөлөх үйл ажиллагаа болох нь.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.