| | USD/MNT 0₮

А.Адъяасүрэн: Ялах магадлалтай өрсөлдөгчөө Үндсэн хуулийн цэцээр дамжуулан намнах гэсэн МАН-ын төлөвлөгөө сайн зүйл авчрахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Бүх эрхийг гартаа авсан МАН түрж аливаа асуудлыг шийдэж байгааг илтгэх зүйл бол Ерөнхийлөгчийн хориг юм. Ялах магадлалтай өрсөлдөгчөө Үндсэн хуулийн цэцээр дамжуулан намнах гэсэн МАН-ын төлөвлөгөө сайн зүйл авчрахгүй. Иймд Ш.Цогтоог хууль бусаар огцруулах оролдлого хийж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Ш.Цогтоотой зэрэг томилогдсон, нэг хугацаанд бүрэн эрх нь дуусах ёстой Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгыг авч үлдчихээд Ш.Цогтоог огцруулж байгаа нь буруу. Иймд Улсын Дээд шүүх Д.Солонгын оронд томилогдох эмэгтэй гишүүний нэрийг хамтад нь оруулж ирэх ёстой. 

Дашрамд дурдахад, эмэгтэй хүнтэй ёс бус харьцаж, Монгол Улсын нэрийг дэлхийд шившиглэсэн гишүүндээ УИХ хариуцлага тооцоогүй шүү дээ. Энэ бүхнийг Монголын ард түмэн хараад л сууж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь ялагдал биш, алдаагаа засах боломж юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.