| | USD/MNT 0₮

З.НАРАНТУЯАД ЯЛАГДАЖ БАЙСАН Ш.БАТСАМБУУ ШИНЭ НАМЫН ДАРГААР СОНГОГДЖЭЭ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу ШИНЭ намыг үүсгэн байгуулаад хэдэн сарын нүүр үзлээ.

Ирэх оны угтаж байгуулагдсан энэ намд улс төрд хүч үзэх залуус нэгдэж байгаа бололтой. Тухайлбал “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу шинэ намд элсч, бүр намын дэд даргаар сонгогджээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийхдээ “Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан ШИНЭ намын зөвлөл дэргэдээ Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологи эрдэсзүйн ухааны доктор, ШИНЭ намын уул уурхайн салбарын бодлогын хорооны зөвлөх Ч.Хурц, ахмад геологич Ц.Бээжин, ШИНЭ намын дэд дарга Д.Батмөнх, Ш.Батсамбуу нар ажиллана” гэсэн юм.

Ш.Батсамбуугийн хувьд өнгөрсөн 2016 онд төрсөн нутаг Завханы 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, АН-аас З.Нарантуяа, ТТЭНЭ-ээс Ш.Сайхансамбуу, МАХН-аас Б.Батхуяг нарын дөрвөн нэр дэвшигч хүч үзсэн ч Ш.Батсамбуу, АН-ын З.Нарантуяад ялагдсан юм.

Харин ч тухайн үед төрсөн ахыгаа “түгжилдсэн” хэргээр буруутгагдаж, ах дүү хоёрын хооронд харилцааны ан цав үүссэн байдаг юм.

Тэгвэл Завхан аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ш.Батсамбуу улс төрд хөл тавьсан ч гавьтай сайн явахгүй байгаагаа мэдсэн бөгөөд өнөө жил, намаа өөрчилж ШИНЭ намаас нэр дэвшихээр шийдэж, дэд дарга болон намаа санхүүжүүлж эхэлжээ.

 

Шударга иргэдийн эвсэл намын дэд даргаар "Нарантуул" худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу сонгогджээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.